Бидний тухай
about us

Энжи - woman boutique нь Монгол бүсгүйчүүдийн биеийн онцлог, хэрэглээний удаан хугацааны эдэлгээ, Монгол улсын уур амьсгалд нийцсэн, 4 улиралд зохицон гоёх боломжтой олон нэр төрлийн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэн зах зээлд нийлүүлээд 10 гаруй жилийн нүүрийг үзэж байна.


Импортын бараа бүтээгдэхүүн худалдаалж эхэлж байсан жижиг бизнес маань олон хэрэглэгч, найз нөхөд, бизнесийн хамтрагчдын тусламж дэмжлэгтэйгээр Монголдоо үйлдвэрлэж, Монголдоо баялгаа бүтээж, Монгол хүний оюуны чадамж, загвар дизайны шийдлийг зарах хүсэл болон хувирсан юм.

Бидний өнгөрсөн хугацаанд олсон туршлагаас хамгийн чухал зүйл бол хэрэглэгч, тэдний хүсэл, тэдний сонирхол, сэтгэл ханамж гэдгийг маш сайн ойлгосон. Хэрэглэгч худалдан авахаас өмнөх гэхээсээ илүү худалдан авсны дараах сэтгэл ханамж нь өөрөө маш чухал. Энжи өөрсдөө бодож сэтгээд бүтээгдэхүүн үйлдвэрлэж хэрэглэгчид санал болгох биш хэрэглэгчийн хүсэл сонирхол, тав тух, ашиглалт, туршлага дээр үндэслэж загваруудаа гаргаж байна.

 

Өнөөдөр бид 3 салбар дэлгүүрээр дамжуулан Энжи Шуба, Энжи Срочка, Энжи Пальто зэрэг бүгд дотооддоо загвар шийдлээ гарган үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн хэрэглэгчиддээ хүргэж байна. Цаашдын хэтийн зорилго, алсын хараа маань бусад Бренд бүтээгдэхүүний адил эх орондоо баялгаа бүтээж,  импортлогч бус экспортлогч бренд болохоор зорин ажиллаж байна.


Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл